"Улаанбаатар Марафон-2014" олон улсын гүйлт амжилттай явагдлаа

Монгол Улсын нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” цогц хөтөлбөрийн олон арга хэмжээний нэг “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг 2014 оны 06 дугаар сарын 07-ны бямба гарагт зохион байгууллаа.

Энэхүү гүйлтийн гол зорилго нь Засгийн газрын 2013 оны 325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А161 дүгээр захирамжаар эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэхэд оршиж байна.

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болсон энэхүү гүйлтийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны Сайд Л.Болд, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч, “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхцэнгэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг Зохион байгуулах хорооны Орлогч дарга Х.Бакытжан нар болон Зохион байгуулах хорооны гишүүд, гадаадаас урилгаар оролцож байгаа алдартай тамирчид хүрэлцэн ирсэн.

Энэхүү гүйлтийг Зохион байгуулах хороо байгуулагдсанаас хойш 10-аад удаа хуралдаж төлөвлөгөө, чиглэл, заавар, маршрут, медаль, малгай, футболк, цүнх, медальоны загварыг хэлэлцэн баталж, цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэсэн.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн мэдээ мэдээлэл, онлайн бүртгэлийг багтаасан www.sport.ub.gov.mn-ыгНийслэлийн Технологийн газар, “Юнайтэд Систем Солюшн” байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллууллаа. Гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд нийт 16839 хүнийг албан ёсоор онлайн бүртгэл болон биечлэн бүртгэлээ.

Энэхүү гүйлтийн

- Ерөнхий зохион байгуулагчаар: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам;

- Хамтран зохион байгуулагчаар: Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, “Ар Монгол травел” ХХК, Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Тээврийн газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүд, Улаанбаатар нэгтгэлийн холбоо;

- Ивээн тэтгэгч байгууллагаар: Mill HouseХХК, “Дүнжингарав” олон улсын худалдааны төв, Компанийн засаглалаар тэргүүлэгч, Монгол Улсын шилдэг банк, спортыг дэмжигч “ХАС БАНК”, “Ном хур” хэвлэлийн цогц үйлдвэрлэл, Витафит групп, VITAцэвэр цэнгэг ус, МСSCoca Cola, “Монгол Глобал” ХХК; 

- Дэмжигч байгууллагаар: Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Авто замын газар, “Залуу дугуйчин” клуб зэрэг байгууллагууд хамтран ажилласанд талархал илэрхийлье.

Марафон гүйлтийн 1.5 км-ийн зай буюу сайн дурынхан, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд нийт 2700 хүн, 4 км-ийн зайн 17-оос доош насны ангилалд 7000 хүүхэд, 4 км-ийн зайн 50-иас дээш насны ангилалд 1450 ахмад, 5км-ийн зайд 5000 хүн, 8 км-ийн зайд 909 хүн, 21 км-ийн зайд 250 хүн, 42км-ийн зайд 500 хүн “Эрүүл мэнд, энх тайван, эх дэлхий, байгаль орчныхоо төлөө” нэгдэн гүйцгээлээ.    

      

Гүйлтийн үеэр "Залуу дугуйчин" клубынхан 500 дугуйчин оролцсон парадыг зохион байгууллаа.

  

42 км-ийн зайд оролцсон эрэгтэйчүүдээс Б.Сэр-Од, Кitаоkа YUKIHIRО(Япон), Б.Доржпагам, Pan LiHui, Jia JunFeng (хоёулаа БНХАУ), Б.Сүрэнжав;эмэгтэйчүүдээс Б.Отгонбаяр, Б.Мөнхзаяа, Б.Долгормаа, Бадамхатан, В.Отгонтуул; 21 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээс Yamamoto YOSHIHIRO (Япон), О.Болдоо, Ц.Бямбажав, Liu Tao(БНХАУ), Н.Мөнхбаяр, Ж.Олонбаяр; эмэгтэйчүүдээс Шинэцэцэг, Ундармаа, Санжидмаа, Ариунтунгалаг, Г.Ундармаа, Сэмжид; 8 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээс Г.Одхүү, Т.Цэрэнпил, А.Бахыт, Г.Гүррагчаа, Б.Пагва, Б.Ачбадрах; эмэгтэйчүүдээс Д.Март, Ж.Халиунаа, Б.Дуламсүрэн, Ц.Бадамсүрэн, Н.Энхтуул, А.Чулуунцэцэг; 5 км-ийн зайд оролцсон эрэгтэйчүүдээс Гантөмөр, Төмөрчөдөр, Манлайбаатар, Э.Борхүү, П.Үүрцайх, Э.Барсүрэн; эмэгтэйчүүдээс Б.Намуунтуяа, О.Нарандулам, С.Хонгорзул, Б.Төгсбаяр, А.Анхцэцэг, Н.Ууганцэцэг; 4 км-ийн зайд оролцсон хөвгүүдээс Т.Мөнгөншагай, Ш.Билгүүдэй, М.Оюунбат, Б.Ханхүү, Д.Нямдэлгэр, О.Доржпүрэв; охидоос О.Эрдэнэтуяа, Г.Мөнхзул, Э.Түмэнзаяа, Г.Санчирмаа, Уранчимэг; 4 км-ийнзайд оролцсон эрэгтэйчүүдээс Б.Казанбай, Д.Эрдэнэцогт, Ч.Сундуй, Т.Буянболор; эмэгтэйчүүдээс Энхтайван, Мягмар, Ч.Пагамсүрэн, Оюунцэцэг, Цогзолмаа; 1.5 км-ийн зайд оролцсон гэр бүлээс Билгүүн, Дөлгөөн, Ирмүүн нар, Даваадалай, Маралгуа нар, Чинзориг, Цэцэнбилэгт нар; энэ зайд уралдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Мөнхбат, Ванданпүрэв, Гармабазар; Даваасүрэн, Саранцэцэг, Цэцэгмаа нар эхний байруудад тус тус шалгарлаа.

“Улаанбаатар - Марафон” гүйлтийн хагас буюу бүтэн марафоны 21975м, 42195м зайд гүйж эхний 1-6 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагналаа. Барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.                           1.5 км, 4000 м, 5000 м, 8000 м зайд гүйж эхний 1-3 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагналаа.

                                                


Хайлт

Sponsors