"Улаанбаатар марафон-2017" 05.20-нд болно

     Нийслэлийн Засаг даргын 2017.03.17-ны өдрийн А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

      Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан энэхүү гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг Анхдугаар хурлаа хийсэн.

 

    Энэхүү гүйлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, дүүргүүдийн төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс оролцсон. 

     Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд энэхүү гүйлтийн гол зорилго оршиж байгаа юм.

   Тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд гээд нийт 25-30 мянган хамруулан оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.

  Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

     Уг гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд хагас болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. 10000 м-т 18-аас дээш насныхан оролцоно.   

   Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 3 зайд зохион байгуулна.

-  5000 м            12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-  1.5 км              Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)    


Хайлт

Sponsors