Улаанбаатар марафон - 2014

Гүйлтэнд оролцох нөхцөл

Тэмцээн -1.

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээн– 2. Сонирхогчдын гүйлт:

Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна.

-           17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           36- 49  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

-           50-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос эхлэн 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Сайн дурынхан, гэр бүлийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1500 м-ийн зайд хамрагдаж болно.

 

Уралдаанд оролцогчийн насыг 07.06.2014огноогоор тооцно. 

 

Оролцогчийг уралдаанд оруулах болон цүнхтэй эд зүйл олгоход дараахи бичиг баримт шаардлагатай:
— оролцогчийн насыг баталгаажуулсан биеийн байцаалт;
— оролцогчийг ийм зайд уралдаж болохыг зөвшөөрсөн эмнэлгийн байгууллагын тамга тэмдэг, эмчийн гарын үсэг, тамга бүхий эмнэлгийн магадлагаа.

ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Эмнэлгийн магадлагаа нь олгосон эмнэлгийн байгууллагын тамга тэмдэг, эмчийн гарын үсэг, тамгатай байна. Магадлагаанд тухайн оролцогч ийм зайд уралдахыг зөвшөөрсөн талаархи заалт оруулсан байх шаардлагатай. Магадлагааг 01.06.2014 -ний өдрөөс өмнө гаргаагүй байх хэрэгтэй.

Эмнэлгийн магадлагааны эх хувь байсан нөхцөлд хуулбар хувийг хүлээн авна. Тухайн магадлагааг буцаахгүй.

ОРОЛЦОГЧИЙН ДААТГАЛ

Уралдаанд оролцогч бүр бие даан даатгуулах эрхтэй. Зохион байгуулагчид оролцогчийн даатгалыг хангахгүй.

Гадаад орнуудын иргэдийг Монголын нутаг дэвсгэрт болох спортын уралдаан тэмцээнд оролцох талаар агуулсан эрүүл мэндийн даатгалтай байхыг зөвлөж байна.

Sponsors