Улаанбаатар Марафон - 2015

21 км 095 м /18-аас дээш насны, зөвхөн тамирчдын дунд/

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэдэг гадаад, дотоодын тамирчин хагас марафон буюу 21 км 095 м зайд уралдана. 

21 км 095 м-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулах шаардлагатай тул эдгээр зайнуудад оролцогчдыг 06 дугаар сарын 04-нийг хүртэл бүртгэж бүртгэлийг хаана

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид 15000 төгрөгийн хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Төрийн сан банк, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Нэмэлт санхүүжилтийн данс/: 200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. 

Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 15.0 /арван тав/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

 

Холбоо барих утас, хүн: 312785, 91160405, 99285651.

Sponsors