Улаанбаатар Марафон - 2015

5 км /55-аас дээш насны, зөвхөн сонирхогчдын дунд/

Энэ зайд 55-аас дээш настай дотоод, гадаадын эр, эм, зөвхөн сонирхогчид оролцоно.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 30-ныг дуустал зохион байгуулна. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой. 

- 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар олгоно) 

- 15000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай олгоно)

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Төрийн сан банк, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Нэмэлт санхүүжилтийн данс/: 200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 15.0 /арван тав/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

 

Холбоо барих утас, хүн: 312785, 91160405, 99285651.

Sponsors