Улаанбаатар Марафон - 2015

1500 м /хараагүй, тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд/

"Улаанбаатар - Марафон" олон улсын гүйлтийн 1500 м зайд хараагүй, тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 30-ныг дуустал зохион байгуулна. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой. 

- 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар олгоно) 

- 15000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай олгоно)

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Төрийн сан банк, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Нэмэлт санхүүжилтийн данс/: 200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Гадаадын гүйгчдээс 15 ам. долларын бүртгэлийн хураамж авна. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

Холбоо барих утас, хүн: 312785, 91160405, 99285651.

Sponsors