Улаанбаатар Марафон - 2016

ГҮЙЛТЭНД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ

2016 оны 03 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 02-ныг хүртэл 42 км, 21 км, 10 км-т оролцох хүмүүсийг Нийслэл, дүүргүүдийн Биеийн тамир, спортын газар, хороод, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Монголын Хэт холын Марафон гүйлтийн холбоо“Ар Монгол трайвэл” групп ("Ар Монгол трайвэл" групп нь гадаадын хүмүүсийг өөрийн байрандаа бүртгэнэ.), Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд тус тус бүртгэнэ.

Гүйлтэнд оролцох хүмүүс дээрх газруудад биеэр ирэх эсвэл тусгай цахим хуудас руу хандаж бүртгүүлж болно.

Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй. “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтэнд оролцохоор гадаад орноос буюу өөр аймаг, хотоос ирж байгаа урьдчилан бүртгүүлсэн тамирчдад 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 07:00 – 08:00 цагт энгэрийн дугаарыг нь олгоно.

Бүртгэлийн хуудас, гүйлтийн хураамжийг төлөх дансны дугаарыг www.ub-marathon.ub.gov.mn сайтад байршуулсан байна.

- 1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой. 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар), 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай)
 
- 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг төлнө.
 
- Гүйлтийн бүртгэлийн төлбөрөө төлж, энгэрийн дугаар авсан бүх  оролцогчид азын сугалаанд оролцоно. 
- Азын сугалааны тохирлыг 2016 оны 06-р сарын 04-ний өдөр зохион байгуулна.
 
Гүйлтэнд оролцох монголд амьдарч, сурч, ажиллаж байгаа гадаадын иргэд "Ар Монгол трайвэл" ХХК-ийн байранд бүртгүүлнэ. Холбоо барих хүн: менежер Батзориг /99094185/. 

Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, малгай олгоно. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно.

Сонирхогчдын гүйлтэд оролцогчдод, энгэрийн дугаар олгоно. Энгэрийн дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй бөгөөд үзүүлсэн амжилт хугацааг тооцохгүй. 

Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна. 

Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.

Чингисийн талбай руу орох, гарах хөдөлгөөнийг 8:30 минутад хязгаарлан хаах тул гүйлтэнд оролцогчид Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, гарааны шугамын ард 8:30 минутаас өмнө ирж байрлалаа эзэлсэн байна. Гүйгчдийн  бүртгэлд хамрагдсан дарааллыг харгалзан гарааны шугамны ард байрлуулна.  

Sponsors