Улаанбаатар Марафон - 2017

21 км 095 м /18-аас дээш насны марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд/

18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын гүйгч хагас марафон буюу 21 км 095 м зайд уралдана. 10 км-ийн маршрутаар 2 тойрно.

21 км 095 м-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулах шаардлагатай тул эдгээр зайнуудад оролцогчдыг 05 дугаар сарын 15-ныг хүртэл бүртгэж бүртгэлийг хаана

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид 20000 төгрөгийн хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Нийслэлийн Төрийн сан банк, Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хороо /Нэмэлт санхүүжилтийн данс/: 100200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. 

Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 20.0 /хорь/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

 

Холбоо барих утас, хүн: 312785, 90098082.

Sponsors