Улаанбаатар Марафон - 2017

10 км /18-аас дээш насныхны дунд/

Энэ зайд 18-аас дээш насныхан оролцоно.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид 20000 төгрөгийн хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Нийслэлийн Төрийн сан банк, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Нэмэлт санхүүжилтийн данс/: 100200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. 

Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 20.0 /хорь/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

 

 

Холбоо барих утас, хүн: 312785, 90098082.

Sponsors