Улаанбаатар Марафон - 2017

5 км /36-54, зөвхөн сонирхогчдын дунд/

Энэ зайд 36-54 настай дотоод, гадаадын эр, эм, зөвхөн сонирхогчид оролцоно.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2017 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 17-ныг дуустал зохион байгуулна. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой. 

- 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар олгоно) 

- 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай олгоно)

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Нийслэлийн Төрийн сан банк, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Нэмэлт санхүүжилтийн данс/: 100200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 20.0 /хорь/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

Холбоо барих утас, хүн: 312785, 90098082.

Sponsors