Улаанбаатар Марафон - 2017

1500 м /гэр бүлийн дунд/

 "Улаанбаатар - Марафон" олон улсын гүйлтийн 1500 м зайд 11-ээс доош насны хүүхэдтэй гэр бүл хамрагдах боломжтой.

Гүйлтэнд оролцогчдод энгэрийн дугаар олгоно. Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2017 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 17-ныг дуустал зохион байгуулна. Бүртгэлд хувь хүн, гэр бүл, албан байгууллагаараа хамрагдаж болно.

Энэхүү зайд гадаад, дотоодоос оролцох гэр бүлийн гишүүд бүр төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой

- 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар олгоно) 

- 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай олгоно)

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Нийслэлийн Төрийн сан банк, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Нэмэлт санхүүжилтийн данс/: 100200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

 

Гадаадын гүйгчдээс 20 ам. долларын бүртгэлийн хураамж авна. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

Холбоо барих утас, хүн: 312785, 91160405, 99285651.

Sponsors