Улаанбаатар Марафон - 2017

Сайн дурынханд

Та "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтэд оролцоход тамирчин байх албагүй. Харин та бусдад уралдааны бэрхшээлийг даван туулахад тусалж, энэхүү марафонд оролцож болно. Тамирчид бүртгэлийн газар, ялангуяа гүйж байх замдаа таны туслалцааг баяртайгаар хүлээн авах болно.
 
Марафоны үеэр, яг тухайн цаг мөчид тусламжийн гараа сунган цэвэр ус өгөх нь илүү үнэтэй ч байж болох юм!
 
Улаанбаатар марафонд ажилласан сайн дурынхан гүйлтийн бэлэгдэл футболка авна. Сайн дурынхан нь томоохон спортын арга хэмжээг зохион байгуулахад онцгой туршлагатай байх, эерэг сэтгэл хөдлөл, тамирчид нь чин сэтгэлээсээ талархаж үр шимийг хүртэх болно.
 
Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтан болохын тулд ердөө л өргөдлийн маягтыг бөглөж зохион байгуулагч нарт өгнө. Зохион байгуулагч нар таны өргөдлийн маягттай танилцаж таньтай холбогдоно.
 
Улаанбаатар марафоныг зохион байгулагч нар Таныг сайн дураар ажиллахаар шийдвэрлэсэнд талархах болно. Бид хамтдаа Улаанбаатар хотын оршин суугчид бахархах тийм марафоныг зохион баайгуулах болно!
Sponsors