Улаанбаатар Марафон - 2017

ГҮЙЛТЭНД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ

Гүйлтэнд оролцогчдыг бүртгэх ажлыг 2017 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл зохион байгуулна. Бүртгэлд биеэр ирж болон www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар хамрагдаж болно. Гүйлтэнд оролцох хүсэлтэй гадаад, дотоодын иргэд бүртгэлийн маягтыг үнэн зөв бөглөж ирүүлнэ.Бүртгэлд хувь хүн, гэр бүл, байгууллагаараа хамрагдаж болно.

Оролцогчид 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс05 дугаар сарын 15-ны өдрүүдэд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороонд ирж энгэрийн дугаараа авч бүртгэлээ баталгаажуулна.www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

Дотоодын оролцогчид бүртгэлийн хураамжаа Нийслэлийн Төрийн сан банк, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Нэмэлт санхүүжилтийн данс/: 100200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ. Гадаадын гүйгчдийг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо болон Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо бүртгэнэ.Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 20.0 /хорь/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана.

Гүйлтэд оролцогчдод энгэрийн дугаар олгоно.Энгэрийн дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй бөгөөд үзүүлсэн амжилт, хугацааг тооцохгүй.

Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.

Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага, хувь хүн  хариуцна.

Марафон зохион байгуулах өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08:30 минутад Д.Сүхбаатарын талбай руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан хаах тул гүйлтэнд оролцогчид Д.Сүхбаатарын талбай, гарааны шугамын ард 08:30 минутаас өмнө ирж байрлалаа эзэлсэн байна. Гүйгчдийн бүртгэлд хамрагдсан дарааллыг харгалзан гарааны шугамны ард байрлуулна.

Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй бөгөөд энгэрийн дугаар олгохгүй.

Бүртгэлийн хуудас, гүйлтийн хураамжийг төлөх дансны дугаарыг http://www.ub-marathon.ub.gov.mnсайтад байршуулсан байна.

Бүртгүүлээд төлбөрөө төлсөн оролцогч бүрт Азын сугалааг олгож, гүйлтийн өдөр Д.Сүхбаатарын талбайд шалгаруулах сугалааг явуулж, шагнана.

“Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе” уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан холбогдох зураг бичлэг материалыг үндэслэн шалгаруулалт хийж хамгийн сайн оролцсон байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж “Өргөмжлөл” 1.0 сая хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулна.

Sponsors