Улаанбаатар Марафон - 2018

21 км 095 м /18-аас дээш насны марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд/

18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын гүйгч хагас марафон буюу 21 км 095 м зайд уралдана. 10 км-ийн маршрутаар 2 тойрно.

21 км 095 м-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулах шаардлагатай тул эдгээр зайнуудад оролцогчдыг 05 дугаар сарын 14-нийг хүртэл бүртгэж бүртгэлийг хаана

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

 

 

Холбоо барих утас, хүн: 312785.

Sponsors