Улаанбаатар Марафон - 2018

10 км /18-аас дээш насныхны дунд/

Энэ зайд 18-аас дээш насныхан оролцоно.

10 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулах шаардлагатай тул эдгээр зайнуудад оролцогчдыг 2018 оны 05 дугаар сарын 14-нийг хүртэл бүртгэж бүртгэлийг хаана.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамжаа тушааж бүртгэлээ баталгаажуулна.

 

Холбоо барих утас, хүн: 312785.

Sponsors